Та манай сайтыг илүү хурдан, аюулгүй, найдвартай, алдаагүй үзэхийг хүсвэл Mozilla Firefox вэб хөтөчөөр үзнэ үү.Татаж авах
Та энд байна > Цахимд нэгдэх тухай
09/10/2010, Баасан гариг
Цахимд нэгдэх тухай PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
02/17/2010, Лхагва гариг, 10:04

Цахим.нэт сайт нь олон орны Монгол залуусыг Цахимд нэгдэхийг уриалж байна.

Цахимд нэгдсэнээр танд дараах эрх нээгдэнэ.

1.    Цахим.нэт сайтыг хамгийн зөв ашиглаж чадах 50 найзаа урих эрх олгогдоно.
2.    Таны оруулсан бичлэгүүд олон хүний анхаарлын төвд байж хэлэлцэгдэх боломж олгогдоно
3.    Үзвэр үйлчилгээний мэдээлэл нэмж түүндээ найз нараа урих боломж олгогдоно
4.    Монголын оюунлаг залуусыг эгнээндээ нэгтгэж хөдөлгөөн үүсгэж түүнээ удирдах эрх олгогдоно
5.    Цахим вэб лавлахад өөрийн линкээ оруулах эрх олгогдоно.


Цахимд олсон эрхээ бүрэн ашиглахын тулд та дараах хариуцлагыг үүрнэ.


1.    Цахимын бусад дүрэм журмыг сайтар дагаж мөрдөх үүрэгтэй.
2.    Цахимд оруулж байгаа өөрийн бичлэг болон бусад материалудынхаа төлөө хариуцлага хүлээх үүрэгтэй.
3.    Цахимд үйлчилж буй энэхүү нөхөрсөг харилцааг эвдэхгүй байх үүрэгтэй.

 

Цахимд нэгдсэнээр та дараах давуу талтай.


1.    Оюунлаг залуустай санаа нэгтгэж, өөрсдийн хөдөлгөөн үүсгэ! Хөдөлгөөн заавал том байх албагүй. Жижиг ч гэсэн ганцхан санаа олон хүнд хүрэх тусмаа хэрэгжих нөхцөл нь бүрдэнэ. Монгол оронд маань болохгүй бүтэхгүй байгаа юм бүхэнд ухаалаг залуу хүн та бид бүхний санаа дутаж байдаг. Тэгвэл эдгээр зүйлсийг хэрхэн сайжруулах, зөв замд нь зүгшрүүлэх талаар бүгд хэлэлцэж болно. Энэ бүхнийг удирдаж олон хүний санааг нэгтгэж чадах лидер залуус сэдэж байгаа хөдөлгөөн бүрт харин хэрэгтэй. Ирээдүйн Монголыг бүтээх залуу хүн та тэр лидер мөн үү?

2.    Асуудал дэвшүүлсэн зурвас бич. Хүн болгонд удирдах авьяас байдаггүйн адил, хүн болгонд бичих авьяас байдаггүй. Хэрэв та удирдах чадвараараан биш үгйн уран, үзгийн хурцаараа өөрийн үзэл бодлоо илэрхийлэх хүсэлтэй бол мөн бидэнтэй нэгд! Бид танд зөвхөн тоотой хэдэн хүнд л оногдох ховорхон боломж олгох болно. Асуудлын гол нь та өнөөгийн тулгамдаж буй асуудлуудыг гярхай нүдээр ажиглаж, товч тодорхой оновчтой шийдэл дэвшүүлж чадах уу гэдэгт л байна. Манай зурвас бичих хэсэгт зөвхөн бичгийн авьяаслаг залуусыг урьж оролцуулах болно.

3.    Санал болго. Танд заавал удирдах авьяас хэрэггүй, бас бичих авьяас ч хэрэггүй. Гэхдээ өөрийн хэрэглэх дуртай бараа бүтээгдэхүүн, унших дуртай ном, үзэх дуртай кино, үйлчлүүлэх дуртай газраа бусад Цахимчууддаа санал болгоорой. Санал болгоход харин зураг л хэрэг болно доо.

4.    Дуртай үзвэрээ нэм. Улаанбаатарт маань хаана юу болж байгаа бүх л үзвэр үйлчилгээний мэдээлэл оруулж болохоос гадна, өөрийнхөө төрсөн өдрийн баярын мэдээллийг хувийн парти хэлбэрээр Цахимд оруулж зөвхөн найз нараа урьсан ч болно.

5.   Мэргэжлийн зөвлөгөө өг. Та эмч, багш, хуульч, эдийн засагч, дизайнер, маркетер гээд ямар ч мэргэжилтэй бай хамаагүй та тэрхэн мэргэжилдээ бол хэнийг ч дагуулахгүй нь мэдээж. Харин таны мэргэжлийн биш хүмүүст таны зөвлөгөө их үнэтэй байх болно.

 

Цахим.нэт-д нэгдэхийн тулд та дараах 2н хувилбарын нэгийг сонгоно уу.

1.    Та өмнө нь Цахим.нэт-д бүртгэлтэй байсан тохиолдолд. Тийм бол урьд нь бүртгүүлж байсан тэр нэрээрээ нэвтрэх боломжтой. Хэрэв та нууц үгээ мартсан бол Нууц үгээ мартсан бол линкэн дээр дарж шинээр нууц үгээ оруулж болно.


2.    Таны найз таныг урьсан тохиолдолд. Таны найз Цахим.нэтийн хэрэглэгч тохиолдолд, тэр таныг урих боломжтой. Цахим.нэт-ийн хэрэглэгч бүрт зөвхөн тодорхой тооны хүн урих эрх байгаа бөгөөд та тэдний нэгэнд багтаж чадна гэж найдаж байна.

 

Written by :
admin
 
Сүүлд шинэчлэгдсэн: 04/10/2010, Бямба гариг, 04:33
 

ЦАХИМ Е-СОНИН

*  Таны нэр:
*  Хүйс:
*  Имэйл:
*  Формат:
*  Ажил эрхлэлт:
*  Албан тушаал:
*  Орлогын түвшин:
*  Кодоо оруул:

Цахимд нэгдье!