еМаркетингийн сургалт

June 6, 2009 – 4:00 pm 1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (4 votes, average: 5 out of 5)
Loading ... Loading ...
Шинэ оны төлөвлөгөөнөөсөө хойш нэг ч бичлэг оруулаагүйд уучлаарай. Үнэхээр зав олдохгүй байсаар таарлаа. Харин миний блогийг амтархан уншдаг уншигч, сонирхогч бас мэргэжил нэгт нөхөддөө зориулан миний явуулсан интернэт маркетингийн сургалтын нэг хэсгээс үнэгүй татаж авч үзэх боломжтойгоор энд тавьлаа. Эхнийх нь Хямралын үед Интернэт Маркетинг хэрхэн үр дүнтэй ашиглах талаар юм. сургалтын материал татах Сургалт маань уг нь 3 сард болох байсан боловч янз бүрийн шалтгаанаас болж хойшилсоор 5 сард болж янз бүрийн байгууллагын 40-өөд маркетеруудад сургалт явууллаа. Сургалт маань их сонирхолтой болсон байх гэж найдаж байна. Миний хувьд анхны сургалт байсан болохоор алдаж оносон юм зөндөө байсан байх. Гэхдээ цааш цаашдаа иймэрхүү сургалт явуулах хэрэгтэй юм байна гэж бодсон. Яагаад гэхлээр маркетинг л гээд байдаг болохоос яг интернэт маркетингийн талаар маркетеруудад маань цэгцтэй сайн ойлголт байхгүй байгаа нь ажиглагдсан.  Мөн их дээд сургуулиудад маань бас интернэт маркетингийн мэргэжлийн багш байхгүй мөртлөө маш олон оюутнууд энэ сэдвээр хамгаалахаар зорьж байгаа ...

Шинэ оны төлөвлөгөө

January 8, 2009 – 7:08 pm 1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 5 out of 5)
Loading ... Loading ...
Сайн байцгаана уу? Шинэ оны эхний бичлэгийг минь уншиж байгааг тохиолдуулан та бүхэнд юуны өмнө шинэ оны баярын мэнд хүргэе! Улирч одсон он маань улс төр нийгмийн хувьд ч, эдийн засаг санхүүгийн хувьд ч, спорт амжилтуудын хувьд ч улс орон дэлхийн нийтийг хамарсан сүр дуулиантай үйл явдлуудаар дэндүү их байсныг энд дахин дахин нуршаад яахав. Та бүхэн тэртээ тэргүй захын мэдээний сайтуудаас залхталаа уншсан биз. Харин ирж байгаа 2009 онд би блог уншигчдадаа болон Монгол улсдаа өөрийнхөө зүгээс тодорхой хэмжээний хувь нэмэр оруулахаар бэлдэж зэхэж байгаагаа дуулгахад таатай байна. Өнгөрсөн оны 11р сард байхаа, Монголын Маркетеруудын Холбооноос зохиосон нэгэн олон улсын сургалтанд сонирхоод суусан юм. Тэндээс би юу сурсан бэ гэхээр ер нь Монголынхоо маркетеруудад зориулж жинхэнэ сургалт зохион байгуулъя гэсэн бодолтой болсон. Тухайн сургалт надад үнэндээ таалагдаагүй. 1рт, хөтөлбөрийнхөө дагуух миний сонирхож байсан сэдвүүдээр яриагүй, 2рт ярьсан жаахан зүйл нь дэндүү элементар зүйлүүд байсан тул надад ямар бодол төрсөн гэхээр жинхэнэ хүнд ...

Вэб 2.0 –ын вэб бизнесүүд

November 2, 2008 – 7:25 am 1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (8 votes, average: 4.75 out of 5)
Loading ... Loading ...
Энэ тухай ярихаас өмнө Вэб 2.0 гэдэг маань юу вэ гэдгийг тайлбарлах хэрэгтэй болов уу. Өнөөдөр та Gmail хэрэглэдэг үү? Блог бичдэг үү? Youtube-ээр кино үздэг үү? MySpace, Hi5-д өөрийн хуудастай юу? Эдгээрийн аль нэгийг та хэрэглэдэг л байхад та Вэб 2.0 эрин үед амьдарч байгаагаа мэдэрсэн гэж хэлж болно. Хүмүүс үүнийг янз бүрээр өөр өөрийнхөөрөө тайлбарлахыг оролддог. Программистууд болохоор техникийн хэлээр урт сунжирсан, Ажакс вэб үйлчилгээ гэх мэт орсон тайлбар өгнө. Маркетерууд болохоор хамгийн орчин үеийн вэбийн эрин үе хэмээн тунхаглана. Яг үүний талаар нэгдсэн тодорхой ойлголт байдаггүй нь хүмүүст өөр өөрийнхөөрөө ойлгох үндэс болсон биз. Хамгийн гол нь вэб нь өөрөө маш өргөн хүрээтэй, ямар ч хэлбэрт хувирч өөрчлөгдөж чаддаг, дэндүү уян хатан тул түүнд ямар нэг нэр зүүлт, лабел өгнө гэдэг бол утгагүй асуудал юм. Гэвч вэбийг 1.0, 2.0 гэх мэт ангилснаараа түүний хөгжлийн эрин үеийг хүмүүст хялбархнаар ойлгуулахад тустай байдаг. Жишээ нь 2004 оноос ...

Интернэт Бизнесийн Хөгжил-3

August 31, 2008 – 6:17 am 1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (10 votes, average: 4 out of 5)
Loading ... Loading ...
IV. Жижиг бизнесүүд Интернэтээр мөнгө олох боломжтой гэж амтай болгон яриад байдаг боловч яг мөнгө олоод байгаа хүн та үзээгүй байж магад. Ямар ч байсан энэ яриа оргүй биш, ортой гэдгийг юуны түрүүнд танд хэлэхэд таатай байна. Вэбд өөр хэлбэрээр мөнгө олох арга хэлбэр гарч эхэлсэн нь бусад хувь хүний болон олон нийтийн сайтуудыг үй олноор түрэн гарч ирэх нөхцөл болсон юм. Интернэт бизнесийг илүү өргөн хүрээтэй хөгжихөд гол түлхэц болсон хэд хэдэн чухал зүйлүүд гарч ирсээр байсан. Эдгээрээс дурдвал: Google Adsense, (Adsense гэдэг нь та өөрийн вэб сайтны ангилал /category/-д тохирсон бусдын зар сурталчилгааг Google-ээр дамжуулан өөрийн вэб сайтдаа байрлуулна. Таны тэр ad дээр хүн дарж орох болгонд та Google-ээс мөнгө авна. Хичнээн та тухайн вэб сайт Google-д хэдийг төлж байгааг мэдэхгүй ч ямар ч байсан Google танд рекламаас олсон мөнгөнийхөө тал хувийг сар бүр төлдөг байна. Энэ нь вэб сайтаа дангаар ажиллуулахын хажуугаар нэмэлт орлогыг зvгээр сууж байгаад ...

Интернэт Бизнесийн Хөгжил-2

August 31, 2008 – 5:55 am 1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (8 votes, average: 4.88 out of 5)
Loading ... Loading ...
Интернэт бизнесийн хөгжлийг бичих гэж нилээд удчихлаа. Уг нь бол уг санаа нь анх бичихэд л толгойд байсан юм.  Энд тэнд энэ талын мэдээлэл байдаг юм уу гэж судалж үзэхнээ зөвхөн Интернэт хэрхэн үүсэж хөгжсөн талаар байдаг болохоос одоохондоо интернэт бизнесийн хөгжлийн талаар товтой юм байдаггүй юм билээ. Тэгэхээр миний энэ задалж ангилсан нь бол яг таг ийм байдаггүй, зүгээр миний зүгээс хийсэн дүгнэлт юм шүү. Энэ талаар сонирхож судалдаг хүүхэд залууст сонирхолтой байх болов уу гэсэн үүднээс задалж тайлбарлахыг оролдлоо. II. Хуулбарлагчид Мэдээж анхдагчуудын араас тэдний амжилтыг давтахыг оролдсон хуулбарлагчид гарч эхэлсэн нь жирийн л түүхэн зарчим гэлтэй. Харин амжилтын оргилд яваа алдартануудыг үг үсэггүй дуурайлаа гээд амжилт авчрахгүй нь ойлгомжтой. Тиймээс хуулбарлагчид интернэт бизнесийн анхдагчуудын үндсэн гол чанарыг нь дуурайгаад жаахан мушгиж хэрэглэгчдэд арай дэвшилттэй өвөрмөц гэдгийг таниулахыг хичээж байв. Эсвэл анхдагчдын бодож олоогүй өөр өнцгийг гярхай ажиглан дутууг нь нөхөн гарч ирэхийг эрмэлзэж байлаа. Эдгээрээс дурдах ...

Alexa-д итгэх үү, байх уу?

August 12, 2008 – 7:35 pm 1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (4 votes, average: 3.25 out of 5)
Loading ... Loading ...
Би саяхан болтол alexa-г тоож үздэггүй байлаа. (Хэрэв та анх удаагаа дуулж байгаа бол www.alexa.com гээд ороод үзээрэй.) Угаасаа вэбийн хандалтыг ямар ч ойлгомжгүй заадаг. Жагсаалт нь утгагүй санагддаг байв. Гэтэл Монголд байгаа хүмүүс, албан байгууллагууд зөвхөн alexa  дээрх үзүүлэлтээс бусад сайтуудад дүгнэлт хийн шийдвэр гаргадаг нь илэрхий болж ирсэн юм. За тэгээд судлаад байсан чинь тун чиг инээдтэй байдалд хүрэв. 1. Alexa дээрх мэдээлэл нь зөвхөн Alexa түүлбар суулгасан хүмүүсийн л интернэт дээр ямар ямар вэб рүү орсоныг тооцож гаргадаг үзүүлэлт юм байна. Жишээ нь та одоо компьютер дээрээ ямар ч Alexa  түүлбар суулгаагүй бол таны интернэт дээр хаагуур тэнэж явах нь Alexa дээр гарахгүй нь гэсэн үг байна. Тэр утгаараа Alexa дээрх мэдээлэл хэт өрөөсгөл юм. Тэгэхээр дан ганц Alexa дээрх мэдээлэлд дүгнэлт хийх аргагүй. 2. Та өөрийн вэбийн рейтингээ өндөр болгохын тулд Alexa түүлбар компьютер дээрээ суулгачихаад вэб руугаа дахин дахин өдөр бүр ороод байхад тодорхой хэмжээний ...

Үйлчилгээ

August 12, 2008 – 7:23 pm 1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (7 votes, average: 4.71 out of 5)
Loading ... Loading ...
Монголд бизнес нь хичнээн сайхан санаа байгаад үйлчилгээн дээрээ очихоороо бүгд л паг. Хичнээн царайлаг цэвэрхэн худалдагч бүсгүй тохилог орчинд үйлчлээд цаанаа л нэг сэтгэлд хүртэл үйлчлэхгүй юм. Наад зах нь хүний өөдөөс харж инээмсэглэнэ гэж байхгүй. Зурагтаар хачин чамин реклам явна. За энийг чинь л очиж авахгүй бол амьд яваад яахав гэмээр л тэнгэрт тултал магтаж үгийн сайхнаар булна. Рекламын дагуу яваад очихоор голдуу уйдсан нэг худалдагч үл тоомсорлосон байдалтай угтана. Нөгөө нэг рекламнаас төрсөн өндөр сэтгэгдэл юу ч үгүй болж бараа ч нэг их сүр жавхлантай харагдахаа болино. Голдуу л асууж шалгааж байж хэдэн үг хэлүүлэхээс гадна тухайн барааныхаа талаар биднээс нэг их дутахааргүй мэдлэгтэй байх нь элбэг. Хэн нэгэн нь надад Монголчуудын цусанд тийм юм алга гэж хэлсэн юм. Үгүй гэтэл Монголчууд бид чинь нөгөө найрсаг сайхан зочломтгой зангаараа алдартай сан биш бил үү? Энэ нь бидний цусанд ийм mentality байхгүйдээ биш бидний орчин ийм соёлыг дэмжихгүйдээ ...

Аливаа сайтад баннер байрлуулах эсэхээ хэрхэн шийдэх вэ?

May 30, 2008 – 10:09 pm 1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (7 votes, average: 5 out of 5)
Loading ... Loading ...
Харж байхад вэб админууд, маркетэрүүд маань баннерыг нь дамжин хичнээн их хүн вэбсайтад нь орж ирснээр л тухайн маркетингийнхаа ажлыг дүгнээд байх шиг байдаг юм л даа. Тэгвэл дараагийн удаа аливаа сайтад баннер тавиулахдаа дараах дүрмийг гол болгоорой! 1. Юуны түрүүнд тухайн сайтад өдөрт хэд хичнээн хүн тогтмол ордог нь чухал. Цахим.нэт дээрээ жишээ болгон авъя л даа. Цахим.нэт-д өдөрт тогтмол 15,000 –аас дээш хүн ордог бөгөөд жишээ болгоход хялбар учир 10,000 гэж авъя. За манай сайт дээр өдрийн $10 төлөөд нүүр хуудасны хажуугийн баннер тавиулсан гэе. Тэгвэл та нэг хүний 1.1 төг төлж байна гэсэн үг. 2. Цахим дээр байрлуулсан баннераар дамжуулан эдгээр хүмүүсийн зөвхөн 20% нь танай сайт руу орно гэж үзье. Өөрөөр хэлвэл 2000 хүн орлоо. Тэгвэл та одоо нэг хүний 5.5 төг төлж байна гэсэн үг. 3. Эдгээр таны сайт руу орсон 2000 хүний маань дөнгөж 5% нь таны хэрэглэгч болж таны сайтаас юм худалдан авах ч юм ...

Build your brand

April 6, 2008 – 3:21 am 1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (15 votes, average: 4.73 out of 5)
Loading ... Loading ...
Нэг удаа бас л завгүй царайлан компьютерийнхээ ард тачигнуулж суутал цахим Yahoo IM хаягаар нэг вэбийн админ юм асуугаад болдоггүй ээ. Эхлээд асуусанд нь хариулчихаад сууж байснаа өөрийн эрхгүй түүний портал сайт руу орж үзлээ. Хөөрхөн дизайн шийдэлтэй боловч бас л нөгөө улиг болсон дуусашгүй олон категориуд... Дуу, видео татах л гэнэ, вэб линк байна л гэнэ, танилцъя булантай л гэнэ, мэдээ уншина л гэнэ. Монголын бүх л энэ жижиг портал сайтууд дээр байдаг нөгөө л нэг зүйлүүд... Яахав дээ, ганц нэгхэн хүн сонирхоно л биз. Гэтэл тухайн категори бүрийг өөр өөр сайтууд түүнээс хамаагүй сайн авч яваа төдийгүй брэнд болгочихсон байхад хэн түүний сайт руу мэдээ унших ч юм уу, линк хайх гэж орох вэ? Тиймээс эрхэм хүндэт вэб админуудаа, та нартаа гэж хэлэхэд хүнд хэрэг болно гэсэн юм болгон руу битгий хүчээ тарамдан дайраач ээ. Харин өөрийнхөө хамгийн сайн чаддаг юмаа хүнд хүргэн, түүнийгээ бизнес болгоорой гэж зөвлөх ...

Бусдыг дуурайх уу, эсвэл?

April 6, 2008 – 3:16 am 1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (12 votes, average: 4.75 out of 5)
Loading ... Loading ...
Юу, ямар бизнес ашигтай байгаа талаар залуус шүүрс алдан ярих нь олонтаа. Нөгөө хэний хэн, тийм бизнес, тэгж хийгээд аймаар ашигтай байгаа гэх чинь билээ гэж ирээд л ам уралдацгааж, би ёстой мөнгөтэй сэн бол яг тийшээ давхиад орчихгүй юу гэж санаа алдаснаар голдуу төгсөнө. Яг л энэ манайхны бусдыг үг өчиггүй дуурайдаг зан нь тэдний бизнест маш их алдагдал авчирдаг гэдгийг тэр бүр залуус маань анзаарахгүй байх шиг. Лангуунууд нь л гэхэд бүгд нэг ижилхэн бараануудаар дүүрч, ялгарах юмгүй хоорондоо адилхан байгаагаас л харахад андашгүй. Энэ нь нэг талаар бусдыг дуурайх, бусдаас дутахгүй байх санаа цухалзаж байгаа ч нөгөө талаар бизнесээ хүн бүхэнд хүргэх гэж оролдсоны харгайгаас үүдсэн буруу бодлого юм. Хэрэв эрхэм залуу та бизнес эрхлэх гэж оролдож байгаа бол бусад тантай адил бизнесүүд хэрхэн бизнес хийж байгааг дуурайх биш, зах зээлд байгаа эрэлт хэрэгцээг олж нийлүүлэхийг илүү хичээсэн нь дээр. Жишээ нь л гэхэд лангуундаа төрөл бүрийн хэрэгтэй хэрэггүй ...