Та манай сайтыг илүү хурдан, аюулгүй, найдвартай, алдаагүй үзэхийг хүсвэл Mozilla Firefox вэб хөтөчөөр үзнэ үү.Татаж авах
Та энд байна > Зөвлөгөө Компьютерийн зөвлөгөө
09/10/2010, Баасан гариг

Санал болгоё!

Саналууд
Компьютер
Хаасан tab ыг хэрхэн эргэн нээх вэ? PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Ундрал   
09/09/2010, Пүрэв гариг, 06:59

Та олон tab уудыг нэгэн зэрэг ажилуулж байхдаа санамсаргүй байдлаар арилгах эсвэл арилгацан хойноо tab ыг ахин нээх хэрэг гардаг уу? Ийм үед ахин эхнээс нь уншуулах нь үнэхээр цаг үрсэн ажил болдог. Тэгвэл дараагийн удаа

Ctrl+Shift+T ыг дарсанаар та хаасан tab аа нээж болно.

Туршаад үзээрэй.

 
Microsoft Outlook 2007 н хурдыг хэрхэн нэмэгдүүлэх вэ? PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Ундрал   
08/23/2010, Даваа гариг, 08:17

Outlook 2007 нь Core 2 Duo дээр хурдан ажилладаг ч бусад компьютерүүд дээр удах нь элбэг байдаг. Тэгвэл хэрхэн хурдыг нь нэмэгдүүлэх вэ?

Дараах аргуудыг хэрэглээд үз.

1.    Аттачуудаа (attachments) устга
Outlook  дээр хүмүүсийн тэр бүр сайн мэддэггүй нэг давуу тал байдаг нь имэйлийг хадгалах ч аттачийг нь устгах боломжтой явдал байдаг.
Үүний тулд эхлээд файлуудаа хэмжээгээр нь жагсааж байгаад аттачуудтай мэйлүүдээ ялгаж, устгалт хийх хэрэгтэй.

2.    Имэйлүүдээ архивруугаа хий
Хэрэглэхдэхгүй мэйлүүдийг архивруу хийж хадгалсанаар системийн хурд хурдан хэвээр байсаар байх боломжтой.
Харин үүний тулд Outlook Data File – New дарна. Файлдаа нэрийг нь оруулсанаар шинэ фолдэр үүснэ.

3.    Чухал биш Add-in үүдээ арилга
Tools- Trust Center - Add-In дээр дар. Ингээд гарч ирэх сонголтуудаас өөрийн хэрэглэхгүй нэмэлтүүд буюу add-in үүдийн сонголтуудыг арилгах хэрэгтэй. Ингээд Outlook ээ эхнээс нь эхлүүлэх үед програм илүү хурдан эхэлж байгааг та харна.

 
Office 2007 документыг хэрхэн хуучин Office дээр нээх вэ? PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Ундрал   
08/23/2010, Даваа гариг, 07:18

Microsoft Office 2007 нь .docx, .xlsx, .pptx гэсэн форматтай болсоноор  өмнөх Office дээр нээх боломжгүй болсон билээ.
Харин заавал Microsoft Office 2007 г суулгахгүйгээр энэ асуудлыг шийдэх хэд хэдэн арга бий.

1.    Та хувиргагч программыг татаж авч болно. Үүний нэг бол Docx-converter (Татаж авах бол энд дар). Үүнийг та татаж аваад өөрийн компьютер дээрээ сулгаснаар төвөггүй 2007 г 2003 болгон хувиргана.

2.    Microsoft Office Compatibility Pack (Татаж авах бол энд дар). Энэ бол мөн шинэ форматыг өөрчилөн хувиргах боломж олгодог программ юм.

Сүүлд шинэчлэгдсэн: 08/23/2010, Даваа гариг, 07:20
 
"My Recent Documents" листээ хэрхэн арилгах вэ? PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Ундрал   
08/10/2010, Мягмар гариг, 05:14

Start Menu дээр байрлах My Recent Documents (таны нээсэн файлын жагсаалтууд) аа арилгамаар байна уу? Энэ нь мэдээж таны хувийн нууцыг хадгалахаас гадна чухал мэдээ баримтыг нууцалж чадна.

Сүүлд шинэчлэгдсэн: 08/10/2010, Мягмар гариг, 05:20
 
Хэрхэн AVI форматыг DVD рүү хөрвүүлэх вэ? PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Ундрал   
08/10/2010, Мягмар гариг, 05:05

Компьютер дээрээ AVI   файлаар татаж авсан киногоо дискрүү хуулж, DVD тоглуулагчаараа тоглуулж үзэхийг хүсэж байна уу? Тэгвэл хэрхэн тэгэх талаар заавар өгье.

•    DVD рүү хөрвүүлдэг программыг олж ав. AVI   файлыг DVD рүү шилжүүлэх олон програм байх ч бүгд төгс биш байдаг. Тэгэхээр та хэд хэдийг туршиж үзээрэй. Харин шилдэг програмаар Convert Genius ыг нэрлэж болно. Учир нь зөвхөн AVI  бус олон төрлийн форматыг хөрвүүлэх чадвартай юм.
Юутай ч та дараах програмуудыг туршаад үзээрэй. Adobe Premier (Premier Elements), Magix, Nero, Pinnacle, Roxio Easy Media Creator.

•    Хэрвээ та хөрвүүлэх гэж буй видеондоо зураг хийх гэж байгаа бол тухайн ашиглаж буй програм нь MPG форматыг дэмждэг эсэхийг нь анзаарах нь зөв.

 
ЭхлэхӨмнөх12345678910ДараахиТөгсгөл

Хуудас 17-с 1

ЦАХИМ Е-СОНИН

*  Таны нэр:
*  Хүйс:
*  Имэйл:
*  Формат:
*  Ажил эрхлэлт:
*  Албан тушаал:
*  Орлогын түвшин:
*  Кодоо оруул:

Цахимд нэгдье!